Гадаадад байгаа Монголчуудыгаа би...

Тиймээ гадаадад байгаа монголчуудыгаа би дэмжмээр байна. Тэд ойролцоогоор 10-аас дээш сая долларыг жил болгон монголруугаа явуулж валютын тодорхой хэмжээний санг хуримтлуулдаг ба нутагруу шинэ техник, технологийн дэвшлийг оруулж ирдэг нь Монгол орны маань хөгжлийг тодорхой хэмжээгээр дээш татдаг. 90-ээд оноос өмнө ч манайхан Европын болон бусад олон оронд сурч боловсордог байсан. Ардчилал гарснаас хойш нэлээдгүй хүмүүс хилийн чанадад сурч, ажилж, амьдарч эхэлсэн нь амьдарлаа өөд нь татъя гэсэн хүмүүсийн тэмүүллийг ихэсгэсэн. Ямар ч байсан Монгол хүмүүс маань хаана ч гэсэн хамаагүй сайхан амьдарч л байвал болоошдээ.Харин би тэр гадаадын иргэн болсон хүмүүсийг дэмжихийг хүсэхгүй байна.Учир Монгол улсын иргэн байна гэдэг хэр баргийн хүнд олдохгүй гэтэл мөнгөний төлөө солих гэж. Тэгэхдээ зүгээрээ хавар болохоор шувууд нутагтаа ирж нутгийнхаа нуурыг үзэсгэлэнтэй болгоно гэдэгт итгэлтэй байна. Харин бид эндээ зүгээр суухгүй ээ...

Зарим нэг зүйл...

Ингэхэд бичлэг гэхээр л нээх урт олон мөр юм шиг бодож явсан нь их буруу болсон юм шиг байгаа юмаа. Тэгэхээр хамгийн гол нь утга санаагаа бүрэн илэрхийлэхэд хангалттай үлдэснийг нь уншигч өөрөө эрэгцүүлнэ биз гэж би бодохын. Энэ зөв үү?

Блогийн нээлт

Сайн байна уу? Миний үзэл бодлын нээлтийн ажиллагаа эхэлж байна. Энэ цагаас хойш шинэхэн бичлэгүүд таныг хүлээж байх болно. Блогод Монголчууд юу хийж чадаж байна, хөгжил дэвшил хаана эд өрнөж байна гэдгийг үзүүлнэ. Гэхдээ хий дэмий магтахгүй л дээ. Зөвхөн үнэн байх болноо. За Монголчуудаа урагшаа бид бүгдийг хийж чадна.

(Нийт: 3)